Английн хөлбөмбөгийн “МанчестерСити” клубын Эрлинг Холанд, Францын "ПСЖ" клубын Килиан Мбаппе нарыг дэлхийн хамгийн өндөр үнэтэй довтлогчоор нэрлэв. Transfermarkt интернет портал тэдний үнэлгээг адилхан 180 сая евро гэж үзжээ. Гуравт нь Реалын хагас хамгаалагч Жуд Беллингем 150 сая еврогоор үнэлэгдлээ.
Чансааны удаад Винисиус Жуниор (€150 сая), Букайо Сака (€ 120) нар бичигджээ.
Өнгөрсөн улирлын 52 тоглолтод 52 гоол, найман амжилттай дамжуулалт хийсэн Холандыг "Манчестер Сити"-ийн шилдэг тоглогчоор нэрлэсэн юм.