Дэлхийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тэдэнд зориулсан ажлын орчин, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах асуудлыг хөндөж байна. Дэлхий нийтэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь мөн л нийгэм, эдийн засаг, боловсрол, хууль эрх зүйн хүрээнд олон хүчин зүйлсээс үүдэлтэй. Олон улсын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулахын тулд хууль эрх зүй, техник технологийн шийдэл, соёлын ойлголтыг хослуулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй байна. Гэвч дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшин, нийгмийн хандлага, эдийн засгийн нөөцөөс шалтгаалан энэхүү асуудлыг шийдвэрлэх арга замууд харилцан адилгүй байсаар байна. Доор олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг дурдлаа:
- Ажилд орох боломжийн хомсдол: Олон улсын судалгаанаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр, ажиллах орчин, боловсролын зөрүү, нийгмийн хандлага зэргээс шалтгаалан олон хүчин зүйл нөлөөлдөг. 2022 оны судалгаагаар хөгжиж буй орнуудын ажил ологогчидын 30% нь тухайн иргэдийг ажлын байраар хангадаг гэсэн судалгаа гарсан байна. Тэдгээр иргэдийн хувьд боловсрол эзэмших, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, карьерын замналд амжилт олох нь хязгаарлагдмал байдаг.
- Нийгмийн хүлээлт ба ялгаварлан гадуурхалт: Улс орон бүрийн хөгжлийн явц болон нийгмийн боловсролын түвшин зэргээс хамааран
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахад нийгмийн сэтгэл зүй, ажлын орчин, сөрөг үзэл бодол нь чухал хүчин зүйл болдог. Зарим орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах нь хууль ёсны үүрэг байхад, орон нутгийн түвшинд энэ хууль хэрэгжихэд бэрхшээлтэй, ажил олгогчид хуулиар олгогдсон үүргийг биелүүлэхгүй байх зэрэг асуудлууд гардаг. Хөгжингүй орнууд хууль эрх зүйн орчин, бодлого үйл ажиллагааны ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт өндөр байдаг боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн насны иргэдээс 15-20% доогуур байна. - Техник, технологийн боломж: Орчин үеийн технологи хөгжихийн хэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллах боломжийг нэмэгдүүлэх боломжтой болсон ч, олон газарт эдгээр боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Тухайлбал Япон улс техник технологиор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орчин нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмждэг бол зарим улс орнууд зориулалтын тоног төхөөрөмжийн хомсдол, технологийн сургах хэрэгсэлгүй байдал нь томоохон саад болж байна.