Монголын хөлбөмбөгийн “Арвис” клубээс гараагаа эхлүүлж байсан Г.Төгөлдөр Чехийн дээд лигт анхны дебют тоглолоо хийлээ. Өдгөө 18 настай тэрбээр Чехийн “Динамо Ческе-Будёвице” клубын академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа билээ.
Түүний хувьд өнгөрсөн бямба гарагт болсон Чехийн дээд лигийн 15-р тойрогт “Теплице” клубын эсрэг тоглолтод үндсэн багийнхаа бүрэлдэхүүнд багтжээ. Улмаар тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарснаар Чехийн дээд лигт тоглосон анхны монгол тоглогч болов.
Г.Төгөлдөр өнгөрсөн есдүгээр сард Австрийн “Ласк” клубын эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаа үндсэн багтаа дуудагдсан бол энэ удаад дээд лигт анхны тоглолтоо хийв.
Монгол залуу Чехийн дээд лигт анх удаа тоглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.