Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 28 секунд

Исланд улсад нэг шөнийн дотор 880 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Исланд улсад нэг шөнийн дотор 880 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Исланд улсад Ням гарагийн шөнө дундаас өглөөний 6:00 цаг хүртэл хугацаанд 880 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн тухай тус улсын RUV телевизийн суваг мэдээлжээ.

Эдгээр бүх тохиолдол нь харьцангуй жижиг хэмжээтэй буюу 3.0 магнитудаас бага хүчтэй байсан байна. Гэхдээ исландчууд Ням гарагийн шөнийг өмнөх хоёр шөнөөс харьцангуй тайван өнгөрсөнд тооцож байгаа ажээ.

Нийслэл Рэйкявик хотоос баруун өмнө зүгт Рэйкянесын хойгт оршдог галт уул дэлбэрэх цаг ойртож буйг энэ чичиргээнүүд харуулж байгаа юм.

зураг

Энэхүү галт уулын идэвхжлийн улмаас эрх баригчид ойролцоох 3,700 оршин суугчтай Гриндавик тосгоныг нүүлгэн шилжүүлж, Исландын хамгийн алдартай аялал жуулчлалын үзвэр болох Хөх нуурын гүний дулааны усан санг хаасан байна.

Рэйкянесын хойгийн галт уул өмнө нь 2021, 2022 онуудад болон энэ оны долдугаар сард дэлбэрч байжээ.

Энэ үеэр ажиглагддаг “газар хөдлөлтийн бөөгнөрөл” хэмээх үзэгдэл хоёр долоо хоногийн өмнөөс эхэлж, өнгөрсөн хугацаанд олон мянган газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Гэхдээ өмнөх бүх дэлбэрэлтүүд нь хүн амын суурьшлын бүсүүдэд ямар нэг аюул учруулж байгаагүй юм.

Чингис хаан одонг Морин хуурын чуулгад хүртээнэ
Чингис хаан одонг Морин хуурын чуулгад хүртээнэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.