Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ц.Хулан: Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя

Ц.Хулан: Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя

Яруу найрагч Ц.Хуланг "Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон"-д гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн.

Тэгвэл тэрбээр шоронгоос захидал бичсэн бөгөөд тэрхүү захидал "ӨДРИЙН СОНИН"-д нийтлэгджээ. Яруу найрагч Ц.Хулан захидалдаа,

"Ялын тогтоол уншуулах болсны цаад учрыг олон нийт одоогоор мэдээгүй. "Маш нууц" хэрэг задалбал хоёроос найман жилийн ял нэмнэ гэдгээр амыг минь барьчихсан. Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя.

2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтдаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашнаа хамгаалах л гэж үзэл бодол, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж "Төрд шүглэсэн зэтгэр", "Аравдугаар богдын наймаа" зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан. Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчихоод байна" гэжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ерөнхий сайдын Киргиз улсад хийж буй айлчлал эхэллээ
Ерөнхий сайдын Киргиз улсад хийж буй айлчлал эхэллээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.