Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд

Г.Дамдинням: Цагаан сараар Дарханд байгаа ах дүү нартайгаа бэлэн мөнгөтэй золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу

Г.Дамдинням: Цагаан сараар Дарханд байгаа ах дүү нартайгаа бэлэн мөнгөтэй золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Сонгуулийн хуультай холбогдуулан асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Цахим орчин дахь хуурамч хаягийн гүтгэлэг, хиймэл оюун ухаанаар хийж буй үйлдлүүдийг 30 секундээс гурван цагийн хугацаанд олж чадна гэж байна. Сонгуулиар хэдэн мянган хүн дэмжинэ. Энэ бүрд техник технологийн боломж бололцоо шалгаж чадах уу.

Сонгуулийн хуулиар бүртгэлтэй албан ёсны хаягаа өгөх юм байна. Албан ёсны бус хаягаас хиймэл оюун ухаанаар хийсэн дүрс бичлэгийг шалгаж шийдвэрлээд дуустал шууд хаах зохицуулалтыг журамдаа оруулж болох уу.

Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Ямар нэгэн бэлэг сэлт хүнээр дамжуулж өгөх, амлах, сугалаа зохион байгуулах зэрэг бүгд хориотой. Машин тэрэг, хурдан морины сугалаа явж байна.

Оны бүгд өмнө амжууллаа, хууль чөлөөтэй байсан учраас болсон байх. Цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу.

Хэвлэл мэдээллийн үнэ хөлс тэнгэрт хаджээ. Орон нутгийн телевизээр УИХ-ын гишүүн хагас жилийн ажлын тайлангаа тайлагнах төлбөр нь 30 сая төгрөг нэхэж байна.Хэвлэл мэдээллийг яах ёстой вэ. Хөрөнгө мөнгөгүй хүн өөрийгөө таниулах боломжгүй болж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Бид хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу арванхоёрдугаар сарын 31-ны дотор ажлаа өгсөн нэр дэвшигч, горилогч гэсэн хүмүүст арга зүйн зөвлөмжүүдийн боловсруулалт хийж байна.

Маргаашаас эхэлж хэвлэл мэдээллийн байгууллагуудад Сонгуулийн тухай хуулийг ойлгуулах ажлуудыг эрчимтэй явуулна.

Д.Тогтохсүрэн: Фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед “ГӨВЖ“ байна
Д.Тогтохсүрэн: Фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед “ГӨВЖ“ байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.