"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.00 цагаас эхэлсэн.
Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Б.Гантулга нар ирцтэй холбоотой улсын яллагчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Б.Гантулга өмгөөлөгч “Улсын яллагч хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж үзэж байна. Хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан улсын яллагчийн санал дүгнэлт үндэслэлгүй байна. хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Ганхуягт хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэс болно. Тэгэхээр улсын яллагчийн хүний эрхийг хязгаарласан саналыг хүчингүйд тооцож шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” хэмээн хүссэн юм.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэв. Ингэснээр арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт дараагийн шүүх хуралдааны товыг зарлаж, дөрөв дэх удаагаа хойшлуулсан явдал боллоо.