Сүүлийн үед ган гачиг ихээр тохиож, Амазон мөрний усны түвшин багасах болсон. Үүний нөлөөгөөр 2000 орчим жилийн өмнөх чулуун сийлбэрүүд ил болжээ.
Амазон мөрний усны түвшин сүүлийн 100 жил дэх хамгийн доод түвшинд хүрээд байгаа юм. Өмнө нь зарим нэг сийлбэр харагддаг байсан ч одоо ган гачгийн нөлөөгөөр илүү тод харагдах болжээ.
Улмаар гарал үүсэл, хэдэн жилийн өмнө сийлсэн зэргийг тодорхойлох боломжтой болсон аж. Тодруулбал хүний царайг дүрсэлсэн сийлбэрүүдийг ойролцоогоор 1000-2000 жилийн өмнө сийлсэн хэмээн үзэж байна.
Амазоны мөрний цутгал хурдацтай ширгэж байгаагийн улмаас усан онгоцнууд гацаж, алслагдсан тосгоны хоол хүнс, усны хангамж тасалдсан.
Мөн усны хэт өндөр температурын улмаас 100 гаруй ховордсон далайн гахай устах эрсдэлд байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар ган гачгийн улмаас хохирсон иргэдийн тоо 480 мянга давж байв.