Конгресс нэмэлт санхүүжилт, дэмжлэгийг батлахгүй бол Украинд зэвсэг нийлүүлэх мөнгө бараг дуусаж байгааг Цагаан ордны төсөв хариуцсан захирал Шаланда Юнг анхаарууллаа. Хатагтай Юнг өчигдөр Конгрессын гишүүдэд нээлттэй захидал явуулж, он дуусахаас өмнө тусламжийн хөрөнгө мөнгийг батлахгүй бол Украин улс эзлэн түрэмгийллйн өмнө хүчин мөхөсдөх эрсдэлтэйг сануулсан байна.
АНУ-ын Засгийн газар Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулж 111 тэрбум доллар зарцуулаад байаа юм.
Цагаан ордон өнгөрсөн аравдугаар сард 100 тэрбум долларын нэмэлт санхүүжилт олгох хүсэлтийг Конгресст гаргасан ч Ардчилсан болон Бүгд найрамдах хууль тогтоогчид уг тусламжийг цаашид үргэлжлүүлэх эсэсх дээр санал хуваагдаад байна.
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, холбоотон түншүүдээ дэмжих зорилготой хэмээн тодотгож буй дээрх мөнгийг хилийн аюулгүй байдал, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, Израил, Украин дахь холбоотнуудыг дэмжихэд зарцуулах ажээ.