Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татжээ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз(МҮОНРТ)-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас яллагдагчаар татсан гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татсан. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Түүнийг яллагдагчаар татсан үндэслэлийг албаны эх сурвалж мэдэгдсэнгүй.

Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ажилтан авахдаа авлига авсан, байгууллагын санхүүд орох ёстой байсан мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар авсан зэрэг дөрвөн үндэслэлээр яллагдагчаар татжээ хэмээн мэдээлээд буй.

А.Бүрэнбаатар нь 2021 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдож байв.

ТОП 10: Хамгийн олон цэрэгтэй улсууд
ТОП 10: Хамгийн олон цэрэгтэй улсууд
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.