Цэрэг нь тухайн улс орныхоо хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Цэргийнхэн засгийн газрын төлөө ажилладаг бөгөөд дотоод, гадаад бодлогыг хэрэгжүүлэх, тухайн улсын иргэдийг хамгаалах үүрэгтэй. Зарим улс оронд иргэн бүр цэргийн алба хаах ёстой гэж хуулиараа заасан байдаг.
Олон улсад цэргийг гурван ангилалд хувааж үздэг байна.
Идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй цэргүүд - Цэргийн албанд бүтэн цагаар ажилладаг, ихэвчлэн бааз дээр амьдардаг цэргүүд.
Хагас цэрэгжсэн гишүүд — Канадын байгаль хамгаалагчид эсвэл Францын үндэсний жандармери зэрэг байгууллагад харьяалагддаг, цэргийнхтэй адил боловч албан ёсоор зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байдаггүй алба хаагчид.
Нөөцөд байгаа цэргүүд - Ихэвчлэн хагас цагаар алба хааж, армийн нөөц, үндэсний гвард зэрэг нөөцөд элсдэг цэргүүд.
Нийслэлийн 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлаг өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийд цэргийн тоогоороо тэргүүлдэг 10 улсыг танилцуулж байна.
10.Пакистан - 1.5 сая
Пакистаны идэвхтэй цэргийн албан хаагчдын тоо нь харьцангүй их бөгөөд Арми, Тэнгисийн цэргийн болон Агаарын хүчин гэсэн албан ёсны гурван албаас бүрддэг. Мөн Пакистаны Ерөнхийлөгч нь Пакистаны Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг байна.
9.Тайвань - 1.8 сая
Тайвань болон түүний эргэн тойрон дахь арлуудад хамаардаг зэвсэгт хүчин нь угтаа Бүгд Найрамдах Хятад Улсын Зэвсэгт хүчин гэж нэрлэгддэг байна. Өмнө нь Үндэсний Хувьсгалт Арми гэж нэрлэгддэг байсан бөгөөд 1947 онд Бүгд Найрамдах Хятад Улсын шинээр батлагдсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр Бүгд Найрамдах Хятадын Зэвсэгт хүчин хэмээн нэрлэгдсэн байна.
8.Бразил - 2.1 сая
1648 оноос хойш Бразилийн зэвсэгт хүчин Бразилийн тусгаар тогтнолыг хамгаалах, иргэний бослогыг дарах зорилгоор тулалдаж ирсэн. Мөн Цэргийн албан хаагчид цэргийн алба хаах хугацаандаа улс төрийн албан тушаалд ажиллахыг зөвшөөрдөг байна.
7.Америкийн Нэгдсэн Улс - 2.2 сая
АНУ-ын цэргийн хүчин нь Арми, Тэнгисийн явган цэргийн корпус, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын хүчин, Сансрын хүчин, Эргийн хамгаалалт гэсэн зургаан үйлчилгээний салбараас бүрдэнэ. АНУ-ын зэвсэгт хүчин АНУ-ын нутаг дэвсгэрийн хувьсал, тэр дундаа Америкийн иргэний дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн.
6.Орос - 3.5 сая
ОХУ-ын Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын сансрын хүчин гэсэн гурван үндсэн салбартай, мөн Стратегийн пуужингийн хүчин ба Агаарын цэргийн хүчин гэсэн бие даасан хоёр албатай. 2023 онд Орос улс цэргийн зардалдаа 86.4 тэрбум ам.долларын төсөв хуваарилж, цэргийн зардлаар дэлхийд гуравдугаарт жагсчээ.
5.Хятад - 4 сая
БНХАУ-ын цэргийн гол хүчин бол Хятадын Коммунист намын зэвсэгт жигүүр болох Ардын чөлөөлөх арми юм. Хуурай замын цэрэг, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, Пуужингийн хүчин, Стратегийн туслах хүчин гэсэн таван үйлчилгээний салбараас бүрдэнэ.Хятадын цэргийн зардал 2022 онд 292 тэрбум ам.доллар болсон нь дэлхийн батлан хамгаалахын зардлын 13 хувийг эзэлж байна.
4.Энэтхэг - 5.1сая
Энэтхэг улс жил бүрийн 12-р сарын 7-ны Зэвсэгт хүчний далбааны өдрөөр зэвсэгт хүчин, цэргийн албан хаагчдаа хүндэтгэдэг. Энэтхэгийн зэвсэгт хүчин нь Энэтхэгийн арми, Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчин, Энэтхэгийн Агаарын хүчин гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Мөн Энэтхэгийн Зэвсэгт хүчнийг Төвийн Зэвсэгт хүчний цагдаагийн хүчин, Энэтхэгийн эргийн хамгаалалт, хилийн тусгай хүчин болон Стратегийн хүчний командлал зэрэг олон төрлийн алба хоорондын команд, байгууллагууд дэмждэг.
3.Өмнөд Солонгос - 6.7сая
Өмнөд Солонгосын цэргийн хүчин нь тус улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд энхийг сахиулах ажиллагаа, хүмүүнлэгийн болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэлхий даяар оролцдог байна.
2.Хойд Солонгос - 7.8 сая
Хойд Солонгосын цэргийн хүчин нь Солонгосын Хөдөлмөрийн намын зэвсэгт жигүүр болох Солонгосын ардын арми юм. Энэхүү арми нь БНСУ-ын Зэвсэгт хүчин болон АНУ-ын цэргийн хүчнийг өөрийн гол дайсан гэж үздэг. Мөн , Хойд Солонгосын хүн амын 29.9% нь нөөц болон хагас цэрэгжүүлсэн хүчинд идэвхтэй алба хааж байна.
1.Вьетнам - 10.5 сая
Вьетнамын ард түмний зэвсэгт хүчний гол цөм нь Вьетнамын ардын арми юм. Энэхүү арми нь Эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө, социализм, ард түмний аз жаргалын төлөө амиа өгөхөд бэлэн байдаг байна. Армийн түүхийн анхдагч нь 1944 оны 12-р сарын 22-нд талийгаач ерөнхийлөгч Хо Чигийн удирдамжаар байгуулагдсан анхны үндсэн хүчин болох Чөлөөлөх армийн Вьетнамын суртал ухуулгын анги юм.