Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд амжилттай туршлага бүхий зарим улс орны жишээг авч үзвэл, тэдгээрийн эрх зүйн орчин, бодлого, дэмжлэгийн механизм нь тэдний хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих амжилттай жишээнүүд нь зөвхөн ажлын байрны хангамж төдийгүй тэдний нийгэмд оролцох боломж, чанартай амьдралд хүрэх замыг нээж өгдөг ба утхайн улс орны ДНБ болон эдийн засаг нийгэм, иргэдийн хандалагад чухал нөлөө үзүүлдэг байна.
1. АНУ - "Americans with Disabilities Act" (ADA)
АНУ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамгийн өндөр хөгжсөн эрх зүйн орчинг бүрдүүлсэн орнуудын нэг юм. 1990 онд батлагдсан "Americans with Disabilities Act" (ADA) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн салбарт өргөн хүрээний эрх зүйн хамгаалалтыг бий болгосон.
- "Americans with Disabilities Act" (ADA) : ADA нь ажил олгогчдыг хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг ажилд авах, ажлын байрны нөхцөл бүрдүүлэх, тусгай хэрэгслээр хангахыг зааж өгдөг. Мөн энэ хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжийг тэгш, шударгаар нээж өгч, ажил эрхлэхийн тулд нийгэмд чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна.
- Туршлага: ADA нь олон улсын жишиг болж, ажлын байрны хангамж, дэмжлэгийг тусгай тоног төхөөрөмж, орчны тохиромж, техник хэрэгслийг хэрэгжүүлэх замаар бүрдүүлж байна. Жишээ нь, зөвхөн компьютер ашиглах технологи бус, мэдрэгчтэй төхөөрөмж, дижитал хандалтыг сайжруулах ажлуудыг тусгасан нь энэхүү эрх зүйн орчины шинэлэг тал юм .
- Үр дүн : ADA-ийн ачаар АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин өссөн. Өнөөдрийн байдлаар АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь 19%-22% орчим байгаа бөгөөд энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр түвшинд тооцогддог.