Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 52 секунд

Хорь гаруй насныхан буюу GenZ үеийнхний ажлын байран дээрх хямралын онцлог

Хорь гаруй насныхан буюу GenZ үеийнхний  ажлын байран дээрх хямралын онцлог

“Generation Z” гэдэг бол миллениалуудын араас төрсөн буюу 1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны дунд үед хамаарах залуус юм. Тэднийг өөрөөр “iGeneration” болон “пост-миллениалууд” ч гэж нэрлэдэг. Нас биед хүрсэн хүн болох, бие дааж тусдаа гарах, анхны ажилд орох зэрэг амьдралын анхны алхмууд Z үеийнхэнд сайхан уран зөгнөл мэт санагдаж байсан ч бодит амьдрал дээр тийм байсангүй. Энэ нь хорь гаруй насныхан 38 хувь нь “midlife crisis” буюу “дунд насны хямрал”-д өртсөн байгаагаар тодхон харагдаж байна. Z үеийнхэн санхүүгийн тогтворгүй байдал, ажил эрхлэлтийн тодорхойгүй байдал, ирээдүйн талаарх түгшүүрээс болж дунд насны хямралыг залуу насандаа туулж байна.“Орчин үеийн залуус санхүүгийн тогтворгүй байдал, сэтгэцийн эрүүл мэнд, ажил мэргэжлийн тодорхойгүй байдлын дарамтаас зайлсхийх боломжгүй орчин бий болсон” хэмээн судлаачид үзэж байгаа бөгөөд 27-оос доош насныхан буюу Z үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж долоо хоног бүр нэг ажлын өдөртэй тэнцэх хэмжээний ажил алдаж байна гэж Vitality сэтгүүлийн саяхан гаргасан тайланд дурджээ.Тус судалгаанд Z үеийнхэн өмнөх үеийн хамт олонтойгоо харьцуулахад 224 хувиар илүү сэтгэлээр унадаг болохыг тогтоосон байна. Эдгээр хүмүүсын ажлын байрны хямрал нь дараах байдлуудтай холбоотой байдаг байна. Үүнд:

1. Сэтгэл зүйн мэдлэг өндөр

"GenZ" үеийнхэн өөрийн сэтгэл зүй болон сэтгэл зүйн талаар мэдээлэл, мэдлэг өндөр байдаг. Тэд сэтгэл зүйн тайван байдлаа чухалчлахаас гадна өөрт тааламжгүй байдал үүсгэхэд тун дүргүй. Өөрийн сэтгэл зүйн байр байдлыг тэд ажлын байран дээр шууд илэрхийлэх хандлага нь хамт ажиллагсадтай дотно болох оролдлого хэдий ч өмнөх үеийнхэн үүнийг тийм ч таатай хүлээж авдаггүй. Иймд тэдэнд удирдлагууд тусгай орчныг бүрдүүлэх, зориулалтын орон зайг бүрдүүлэх нь энэ үеийнхэнд таатай байхаас гадна зөвхөн энэ үе бус бусад ажилчдын сэтгэл зүйн байр байдалд эергээр нөлөөлөх боломжтой.

Зөвхөн "Z" үеийнхнээс л харж болох 8 онцлог шинж

2. Харилцааны янз бүрийн хэв маяг

Хэрэв та энэ үеийн ажилтан руу цаг үед тохируулан албан ёсны текст болон албан бичиг явуулахдаа танд эргээд албан бус, товч тодорхой, энгийн ярианы үгээр бичсэн хариу ирэхэд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Тэд бусадтай харилцахдаа энгийн бөгөөд товч бөгөөд тодорхой хариулахыг илүүд үздэг. Энэ нь ажлын байрны уламжлалт хэв маягтай зөрчилдөж буруу ойлголцол үүсгэдэг. Үүнийг шүүмжлэх бус тухайн хариуг ямар зүйлийг илэрхийлж байгааг ярилцсаны дараа шүүмжээ хэлэх хэрэгтэй. Тэдний нэг давуу тал бол бусадтай нүүр тулахаас зайлсхийхгүй, өөрийн дутагдалтай ажиллаж сайжруулж чаддаг.

Đổi mới cách tiếp cận Gen Z

3. Сэтгэгдэл санал, шүүмжээ шууд илэрхийлэх

"Generation Z" үеийнхэн 21-р зуунд мэдээллийн асар хурдтай солилцоонд өсөж торнисон хүмүүс. Тэд өөрийн үзэл бодол, санааг шууд илэрхийлэх түүн дээрээ сэтгэгдэл сонсох нь тэдний өдөр тутамдаа хийж ирсэн зүйл юм. 2018 оны судалгаагаар энэ үеийнхэн 7 хоногт нэг удаа өөрийн хийсэн зүйлд сэтгэгдэл хүлээн авахыг хүсдэг ажээ. Тиймээс тухайн ажилтны хийсэн зүйлд сайшаал, магтаал эсхүл шүүмжээ шууд илэрхийлэх нь түүнд таатай байх болно. Ялангуяа өөрийн бие даан хийсэн ажилд бусдаас сэтгэгдэл авч дүгнэлт хийх болон сайжруулах тал дээр анхаарч чаддаг давуу талтай.
Нэмж дурдахад тэд олон мэдээллийг нэг дор багцлах, даалгавар биелүүлэх, төлөвлөгөө гаргах тал дээр сайн хэдий практик туршлага тэдэнд их сургууль болон ЕБС-д огт заагаагүй учир үргэлж зааж зөвлөж байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлнэ. Мөн анхлан ажилд орж буй "GenZ" үеийнхэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, түгшүүр, сандрал зэргийг удаан хугацаанд мэдэрдэг тул тэднээс аль болох их асуулт асууж чөлөөтэй харилцах боломжийг олгоорой.

Catering to Gen Z Means Shunning Traditional Marketing | by ANA Marketers |  Medium

4. Үнэт зүйлийн ялгаатай байдал

Тэд тэс өөр зүйлсийг үнэт зүйлсээ болгосон байдаг. Энэ үеийнхэн хүний эрхийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Байгууллагын босоо зохион байгуулалт, дарга цэрэг, дарамт шахалт, ялгаварлал, дээрэлхэлт зэргийг тэд огтоос тэвчдэггүй. Ажлын стрэсс болон дарамт шахалтад орсон тохиолдолд тэд ажлын байран дээр шууд илэрхийлэх хандлагатай. Жишээ нь ажлын бүтэн цаг буюу 8 цаг ажил дээр уягдан суух дургүй хандлагатай байдаг. Ажил гүйцэтгэл болон тэдний үр дүн, зорилго хэвийн тохиолдолд тэд бүтэн цагаар ажилласан тохиолдолд маш их дарамтыг мэдрэхээс гадна ойр тойрондоо түгээж эхэлдэг. Энэ байдал нь үе хоорондын ялгааг үүсгэж ажлын байранд хагарал үүсгэдэг. Иймд энэ үеийнхэнд ажлын уян хатан байдал болон тэдний хүсэл сонирхолд нийцсэн саналыг тавих нь зүйтэй. Удирдлага үүнийг зохицуулахын тулд анхлан ажилд орох үед зорилго болоод хийх ажил, уур амьсгал хийгээд байгууллагын соёлоо маш майн тайлбарлан тэдэнд ойлгуулах нь чухал юм.

Premium Vector | A group of teenagers diverse college or university  students illustration. Happy Group of Students with Books and laptop on an  Isolated Background. People and Education concept

5.Ажлын байр нь тэдний хүлээлтэд хүрдэггүй.

"Generation Z" үеийнхэн ажилд орохдоо хувь хүний хөгжил болоод мэргэжлийн ур чадварын хувьд өсөлт дэвшил гаргах өндөр хүлээлтийг тавьсан байдаг. Гэвч ажлын байран дээр уламжлалт хэв маяг, дарамт шахалт, халагдах зэрэг нь тэдний хүлээлтийг үгүй хийж орхидог. Судалгаанаас харахад Z үеийн 4 хүний 1 нь ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бол 20% нь ажлаасаа гарах хүсэлтэй байдаг байна. 2022 онд "McKinsey & Company "-ны гаргасан судалгаагаар энэ үеийнхэн хувиараа хөдөлмөр эрхлэх, нэг дор олон ажил хийх сонирхолтой байдаг гэжээ. Үүнээс харахад тэд нэгэн хэвийн бус байнгын өөрчлөлт, шинэчлэлтийг эрэлхийлж байдаг. Удирдлагууд тэдний эрэлт хэрэгцээг сонсож, удирдлагын түвшний шийдвэрт тэдгээрийг оролцуулах хэрэгтэй ба энэ үедээ тэдний санал хүсэлт шүүмжийг сонсох нь чухал юм. Нөгөө талаас "Generation Z" үеийнхэн хэт сэтгэл хөдлөлтэй, үнэт зүйл тулгуурлан харилцах нь эрсдэлтэй бөгөөд шинэчлэлд дасан зохицох бэрхшээлийг даван туулах нь ажлын байранд илүү таатай нөхцөл үүсэх боломжтойг анхаарах хэрэгтэй.

Group of students holding books and laptop. University or college students  reading books, talking. Vector flat illustration. 12247274 Vector Art at  Vecteezy

SQUID GAME 2 КИНОНЫ  ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 6 ФАКТ
SQUID GAME 2 КИНОНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 6 ФАКТ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!