Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол өрхийн 97.9 хувь нь гар утастай бол 9 хувь нь суурин утастай

Монгол өрхийн 97.9 хувь нь гар утастай бол 9 хувь нь суурин утастай

Монгол Улсын нийт өрхийн 97.9 хувь нь гар утастай. Харин 9 хувь нь суурин утастай, 8.1 хувь нь радиотой юм байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтарсан “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-наас харвал, монголчуудын 80 хувь нь интернеттэй, 97.3 хувь нь телевизор, 33.3 хувь нь компьютертай. Иргэдийн хувьд гар утас, телевизийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгааг ҮСХ-ны тоон мэдээллээс харж болно. Тус хороо 1999 оноос эхлэн улсын хэмжээнд үүрэн утасны хэрэглэгчдийн тоон мэдээллийг цуглуулж эхэлсэн бөгөөд, тухайн үед 48.2 мянга байсан хэрэглэгчдийн тоо, тасралтгүй өсөж 2007 онд 1 сая хэрэглэгч, 2009 онд 2 сая, 2012 онд 3 сая, 2021 оны эцсийн байдлаар давхардсан тоогоор 4.6 саяд хүрсэн байна. Энэ тоо хамгийн сүүлд 4.8 сая болж нэмэгджээ.

ЦЕГ: Дуучин Roockie-г байгаа газраас нь олж тогтоон, ХУД-ийн цагдаагийн газарт хүргэсэн
ЦЕГ: Дуучин Roockie-г байгаа газраас нь олж тогтоон, ХУД-ийн цагдаагийн газарт хүргэсэн
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!