Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 26 секунд

ЦЕГ: Дуучин Roockie-г байгаа газраас нь олж тогтоон, ХУД-ийн цагдаагийн газарт хүргэсэн

ЦЕГ: Дуучин Roockie-г байгаа газраас нь олж тогтоон, ХУД-ийн цагдаагийн газарт хүргэсэн

У.Мөнхбагана буюу рэппер Roockie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр яриандаа "Согтуу машин барьж яваа өөрийг нь барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" хэмээн ярьсан.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Байгаа газраас нь олж тогтоон Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хүргэн шалгалтын ажиллагааг ажиллагааг явуулж байна" гэлээ.

Сануулахад, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Хүхэрлэг хийн агууламж Баянхошууд хамгийн их буюу 10 дахин их байна
Хүхэрлэг хийн агууламж Баянхошууд хамгийн их буюу 10 дахин их байна
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.