Эцэг эхчүүд болон асран хамгаалагчдын санааг чилээсэн нэгэн асуудал бол цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудал юм. Энэхүү асуудал нь эрүүл ахуй, чанар гэх асуудлаас гадна төсвийн хувьд олны шүүмжлэлийг дагуулдаг. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанарыг сайжруулах зорилгоор хоолны төсвийн нэмэлт зардал болох 1000 төгрөгийг эцэг эхээс нь авахаар болсон. Тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг БШУ-ны сайд П.Наранбаяр өглөө. Тодруулбал,
"Эмзэг бүлийн буюу зорилтот бүлгийн 80,000 гаруй хүүхэд байгаа гэх судалгаа гарсан. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийн эцэг эхээс нэмэлтээр 1000 төгрөг авахгүй. Харин төсвөөс гаргана" гэв.