Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өглөө. Манай улсын ЕБС-иудад энэ оны 07 дугаар сарын 20-ны байдлаар 4217 баш дутагдалтай байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 2429 нь байна. Харин цэцэрлэгт нийт 508 сул орон тоо байгаагийн 304 нь Улаанбаатар хотод дутагдалтай байгаа гэсэн мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр өгсөн юм. Мөн энэ жил багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2805 төгсөгч төгсөж, 1077 багш тэтгэврээ тогтоолгосон байна.
Улсын хэмжээнд ЕБС, СӨБ-ын байгууллагат нийт 4725 багш дутагдалтай байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.