Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон нүүрс худалдах, худалдан авах, олборлох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2014 онд эхэлж байсан. Хятадын тал үүргээ биелүүлж төмөр замаа барьсан хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, үл ойлголцлоос болж удаан хугацаанд завсардсан. Үүнээс болж Хятадын тал их хохирол амссан гэх асуудлыг байнга тавьдаг. Уг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр нүүрсний экспортыг 30 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой. Мөн Шивээхүрэн-Сэхээ, Хангийн холболтыг хийх ажил энэ бүтээн байгуулалтаас шалтгаалж байгаа.

Тиймээс өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгосон" гэв.

БНСУ-ын буудлагын тамирчин “Plfil” агентлагтай гэрээ байгуулжээ
БНСУ-ын буудлагын тамирчин “Plfil” агентлагтай гэрээ байгуулжээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.