Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

С.Баяр: Сонгуульд мөнгө амласан миний, бидний буруу байж. Ирэх сонгуульд өнгө мөнгөөр биш, зөв бодлого шийдлээрээ өрсөлдөөрэй

С.Баяр: Сонгуульд мөнгө амласан миний, бидний буруу байж. Ирэх сонгуульд өнгө мөнгөөр биш, зөв бодлого шийдлээрээ өрсөлдөөрэй

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол үргэлжилж буй. Өчигдөр Чалко болон бусад компаниудитай байгуулсан гэрээнүүдийн талаар мэдээллийг сонссон билээ. Энэ үеэр сонгуультай холбоотой болон зарим гэрээ хэлцлийн цаана улс төрийн ньюанстай зүйлс өрнөж байсан талаар зарим гэрчүүдийн зүгээс өгсөн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Нүүрсний сонсгол, Чалко гэрээ гм сонсож суув. Уг нь чухал чухал баримт цуглуулж. Даанч дуудагдсан чухал улсын зарим нь ирсэнгүй. Надад, бидэнд буруу юм их байж. 2008 оны сонгуульд АН 1 сая гэхэд нь, хариуд нь бид 1,5 сая гэсэн. Өөр яах юм гэж тэр үед зад зүтгэсэн маань үнэн. Сонгуулиар өнгө мөнгө амлахгүй гэж олны өмнө Эбитэй гар атгалцсан нь ч бас үнэн. Гэхдээ "тэд эхэлж, бид хариу барьсан" энтр гэж өөрийгөө одоо зөвтгөх юм алга. Миний, бид бүгдийн буруу байж. Уучилна уу. Ирэх сонгуульд өнгө мөнгөөр биш, зөв бодлого шийдлээрээ өрсөлдөөрэй, залуус аа" гэв.

Украины арми 500,000 цэрэг нэмж дайчлах шаардлагатай байгааг Зеленский мэдэгдэв
Украины арми 500,000 цэрэг нэмж дайчлах шаардлагатай байгааг Зеленский мэдэгдэв
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.