Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 27 секунд

Украины арми 500,000 цэрэг нэмж дайчлах шаардлагатай байгааг Зеленский мэдэгдэв

Украины арми 500,000 цэрэг нэмж дайчлах шаардлагатай байгааг Зеленский мэдэгдэв

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Киев хотноо гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Хоёр цаг үргэлжилсэн хурлын үеэр тэр Украины дайны сэдвээр сэтгүүлчдийн олон асуултад хариулсан байна.

Зеленскийн хэвлэлийн хурал АНУ, Европын Холбооны дотоод улс төрийн зөрчил маргааны улмаас Украинд үзүүлэх олон тэрбумын тусламж саатаад буй цаг үетэй давхцаж байгаа юм. Тус улсын армийн удирдлагууд дайнд 450,000-500,000 цэрэг нэмж дайчлах санал гаргасныг Зеленский энэ үеэр ярьжээ.

Тэрбээр үүнийг “маш ноцтой тоо” гэж тодорхойлоод шийдвэр гаргахын өмнө тал талаас нь сайтар хэлэлцэх шаардлагатайг чухалчилсан юм. “Надад тодорхой мэдээлэл хэрэгтэй байгаа. Тухайлбал нэг сая хүнтэй Украины армид цаашдаа яаж оршин тогтнох, улс орноо хоёр жилийн турш хамгаалсаар ирсэн залуусыг яах вэ гээд асуудлууд байна. Бид амралт, ээлж солилцох асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ бол цогц төлөвлөгөө байх ёстой” гэж Зеленский ярьжээ. Түүний хэлсэн үгнээс одоо фронт дээр Украины хагас сая орчим цэрэг байлдаж байгаа гэж ойлгож болохоор байна. Гэхдээ тэр эмэгтэйчүүдийг цэрэгт дайчлах санааг үгүйсгэсэн юм.

Украин улс дайнд ялагдахын эхлэл дээр байгаа эсэхийг сэтгүүлч асуухад Зеленский “Үгүй” гэж эрс шийдэмгий хариулсан байна. Хэвлэлийн хурлын үеэр Зеленский бас 2024 онд Украин улс дотооддоо нэг сая дрон үйлдвэрлэх боломжтой болохыг мэдээлж, түүнийг дайны ерөнхий командлагч Валерий Залужныйтай хагаралтай байгаа гэх яриаг няцааж, Украины үндсэн хил хязгаарыг сэргээх хүртэл ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулахгүйг баталсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногийн эхээр Кремлийн эрх баригчид зорилгоо биелүүлэх хүртэл дайныг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг илэрхийлсэн билээ. Тэрбээр “цэргийн тусгай ажиллагаа”-нд нь 617,000 цэрэг оролцож буйг энэ үеэр мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC

Увс, Хэнтий, Өмнөговь зэрэг 11 аймаг зудын нэн их эрсдэлтэй байна
Увс, Хэнтий, Өмнөговь зэрэг 11 аймаг зудын нэн их эрсдэлтэй байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.