Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ж.Ганбаатар: УУХҮЯ-ны газрын даргад хариуцлага тооцно

Ж.Ганбаатар: УУХҮЯ-ны газрын даргад хариуцлага тооцно

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны/УУХҮЯ/ газрын дарга "шоудаад" явж байсан асуудалд хариуцлага тооцох эсэх талаар салбарын сайд хариулт өгөв.

Салбарын сайд Ж.Ганбаатар "Хариуцлага тооцно. Ямар хариуцлага тооцсон талаараа хариу өгнө. Тэр хүн ажлын бус цагаар явсан. УУХҮЯ хувийн байгууллага биш, төрийн байгууллага учир хуультай. Би дураараа шууд тэгж хариуцлага тооцно гэж хэлэхгүй. Хуулийн дагуу шат дараалалтай хандана" гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгээс энэ сарын 12-нд хэвлэлийн хурал зохион байгуулах үеэрээ "Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга бүжиглээд явж байна.

Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой" хэмээн мэдээлж байсан юм.

Г.Занданшатар: Шатахууны нөөцийн савтай болох хэрэгтэй, байсныг нь төмрийн хогонд гадагш зарчихсан
Г.Занданшатар: Шатахууны нөөцийн савтай болох хэрэгтэй, байсныг нь төмрийн хогонд гадагш зарчихсан
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.