УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд цаг үеийн нөхцөл, байдалтай холбогдуулан шатахууны асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэн үг хэлэв.
Тэрбээр "Сайд, дарга нар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй байна. Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадагшаа зарчихсан. Улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй. Үүнийг ярьж байгаад санхүүжүүлэх хэрэгтэй. Дундын, ойрын шийдлүүд хэрэгтэй байна. Үл үзэгдэгч хамаг бүхнийг зохицуулж байдаг. Гэхдээ бид энэ үл үзэгдэгчийг хэн гэдгийг мэдэж байгаа шүү дээ" гэв.