ОХУ-ын сөрөг хүчний тэргүүлэгч, Путиныг шүүмжлэгч нэгэн болох Алексей Навальный өнгөрсөн жилээс хойш шоронд хоригдож байсан. Наймдугаар сард түүний өмнөх ялууд дээр нэмэн 19 жилийн хорих ял оноосон.
Харин саяхнаас тус шоронд түүний бүртгэл байхгүй болсон талаар Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Уг мэдэгдэлд ихээхэн санаа зовж буйгаа Цагаан ордноос илэрхийлсэн байна. Навальныйгийн хорих ялыг сунгасны дараа түүнийг чанга дэглэмтэй шоронд шилжүүлнэ хэмээн хамтрагчид нь таамаглаж байсан юм.
Алексей Навальныйг экстремист шинжтэй байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн хэмээн буруутгасан ч өөрөө үгүйсгэж байв.
Хамтрагчид нь түүнтэй холбоо тогтоож чадалгүй зургаа хоног болсон хэмээн мэдээлэв. Тэдний хэлснээр Навальный сураггүй болсон нь удахгүй болох сонгуультай холбоотой байх магадлалтай аж.
Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан юм.