Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 42 секунд

“The Mongolz”-д визний асуудал үүсч, АНУ-ыг зорих эсэх нь эргэлзээтэй болжээ

“The Mongolz”-д визний асуудал үүсч, АНУ-ыг зорих эсэх нь эргэлзээтэй болжээ

Монголын цахим спортын шинэ түүхийг бичиж буй "CS2"-ийн "The Mongolz" баг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд болох 100 мянган ам.долларын шагналын сантай "ESL Challenger Atlanta 2023" тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Тэд Азийн сонгон шалгаруулалтаас Хятадын "NewHappy", "Tyloo" гэсэн хүчирхэг багуудыг буулган авч, АНУ-ыг зорих эрхээ олж авсан. Гэвч харамсалтай нь визний асуудал үүсчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "The Mongolz" багийнхан АНУ-ын элчинд визний хүсэлтээ өгөх гэсэн ч цаг олдохгүй байгаа гэнэ. Саяхан багаараа орох хүсэлтээ өгсөн ч татгалзсан хариу авсан аж.

Тэмцээн эхлэхэд ердөө долоо хоног үлдээд байна."The Mongolz"-ийн хувьд энэхүү тэмцээнд зориулан Вьетнам улсад бэлтгэл сургуулилалтаа хийсэн билээ.

"The Mongolz" АНУ-ын Атланта хотод болох дээрх тэмцээний А хэсэгт "Apeks", "Complexity", "Gamerlegion" зэрэг багуудтай өрсөлдөх билээ. Хэрэв тэмцээндээ оролцож чадвал хасагдах шатны эрхээ ч авахыг үгүйсгэхгүй.

"The Mongolz" баг энэ оны эхээр Австралид болсон "ESL Challenger"-д оролцох эрхээ авч байсан ч мөн л визний асуудлаас болж оролцож чадаагүй билээ. Үүнээс өмнө 2016 онд тус багийн анхны гишүүд АНУ-д болсон "MLG Columbus" тэмцээний эрхийг авч байсан ч мөн л визний асуудлаас болж оролцоогүй түүхтэй.

Улсын заан Б.Серик зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэлээ
Улсын заан Б.Серик зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэлээ
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.