"Ургацын баяр-2023" улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон.
Барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлд өртсөн.
Тэгвэл Б.Серик заан өөрийн үйлдэлдээ хүлцэл өчжээ. Ингэхдээ "Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" хэмээв.