Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

ХЭҮК-ын дарга Ж.Хунан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

ХЭҮК-ын дарга Ж.Хунан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн/2023.11.29/ хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын/ХЭҮК/ дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хэлэлцэв.

“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг тэрбээр УИХ-ын даргад ирүүлсэн байна.

ХЭҮК-ын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

“Дунд, ахлах ангийн сурагчдын амралтыг долоо хоногоор урагшлуулах эсэхийг судалж байна“
“Дунд, ахлах ангийн сурагчдын амралтыг долоо хоногоор урагшлуулах эсэхийг судалж байна“
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.