Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мөн үеэр ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орсон эсэхийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх тухай асуудлыг хөндөөгүй. Учир нь амралтыг өөрчлөх эрх нь БШУ-ны сайдад бий. Гэхдээ дунд ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 01.08-наас 01.28-ныг хүртэл, ахлах ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 01.15-наас 01.28-ныг хүртэл байгааг долоо хоногоор урагшлуулж, бага, дунд ангитай зэрэг амраах асуудал судлагдаж байгааг салбарын сайд танилцуулсан" гэв.