Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан мэт хуурамч бичлэг хийсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан мэт хуурамч бичлэг хийсэн хүмүүсийг олж тогтоосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан шуугиан тариад байна. Тэгвэл энэхүү асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас мэдэгдэл гаргаснаа өнөөдөр танилцууллаа.

Үүнд уг үйлдэл нь хоёр улсын харилцаанд ноцтой заналхийлсэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг, иргэдийг хагалан бутаргах гэсэн үйл явдал хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн Ерөнхийлөгч хятадаар ярьсан мэт хуурамч бичлэг гарсантай холбоотойгоор хуулийн байгууллагад ханджээ. Одоогоор хэргийг үйлдсэн гэх хоёр монгол хүн болон холбогдох хүмүүсийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг Үндсэн Хуулиар хамгаалдаг тул хууль хүчний байгууллагууд ажиллаж байгааг ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэлэв.

Сибирьт шуурга болж гурван хүн нас баран, 225 мянган хүн тоггүй болжээ
Сибирьт шуурга болж гурван хүн нас баран, 225 мянган хүн тоггүй болжээ
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.