Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Х.Болорчулуун: Нийт нутгийн 60 хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Х.Болорчулуун: Нийт нутгийн 60 хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Энэ жил есдүгээр сард 2-3 удаа дараалан их хэмжээний бороо орсноос 100 мянга орчим тонн буюу нийт улаан буудайн гуравны нэг нь зэрэглэл буурч тэжээл рүү шилжиж байна. Энэ жил сүүлийн 9 жилд аваагүй их буюу 14.2 центр улаан буудай хураан авсан.

Энэ жил түүхэндээ анх удаа 185 мянган тонн хүнсний ногоо тариалж, түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авлаа. Ингэснээр дотоодын хэрэгцээнийхээ 85 хувийг хангах боломж бүрдсэн. Ирэх жил 90-100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.

11-р сар гарсаар орон даяар цас орлоо. Нийт нутгийн 60 хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ирэх өвөл 69 сая толгой мал өвөлжинө. Хадлан тэжээлээ хангалттай бэлдсэн мэдээтэй байна" гэлээ.

Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-д ирлээ
Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-д ирлээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.