Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-д ирлээ

Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-д ирлээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Калифорни муж улсын Сан-Франциско хотод хүрэлцэн ирлээ.

Зургаан жилийн дараа АНУ-д хөл тавьж буй Хятадын удирдагчийг Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар угтан авчээ.

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар хэлэлцээр хийхээр төлөвлөсөн ч одоогоор уулзах газар, цаг тодорхой болоогүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Ши Жиньпинтэй хийх яриа хэлэлцээний зорилго нь худалдааны дайны дараа Хятадтай харилцаагаа сайжруулах чухал алхам болно гэж мэдэгдсэн. Мөн хоёр их гүрний харилцаа, тэр дундаа цэрэг армийн хамтын ажиллагааг хэвийн болгохыг эрмэлзэнэ гэсэн юм.

Тэгвэл Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирбигийн хэлснээр Байден, Ши Жиньпин нар Газын зурвас дахь Израил-ХАМАС-ын мөргөлдөөн болон Оросын түрэмгийллийг эсрэг Украиныг дэмжих АНУ-ын хүчин чармайлтын талаар ярилцах аж.

Ирээдүйн өв сангийн тухай хуультай холбоотой асуудлыг хэлэлцэж байна
Ирээдүйн өв сангийн тухай хуультай холбоотой асуудлыг хэлэлцэж байна
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.