Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Б.Мөнх-Эрдэнэ U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Б.Мөнх-Эрдэнэ U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 23-нд эхэлсэн билээ. ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялсан. Тэрээр шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа. Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.

Б.Мөнх-Эрдэнийг "Төгс" дэвжээний дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер М.Баярсайхан удирдан оролцжээ.

Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар огцруулахыг санаархаж байна
Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар огцруулахыг санаархаж байна
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.