Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

Нэг л их тул тэвэрсэн дарга нар

Нэг л их тул тэвэрсэн дарга нар

Манай үе үеийн сайн эрчүүд, дарга улс төрчид чоно, баавгай буудаж унагасан зургаараа гангардаг байсан. Тэгвэл сүүлийн үед томоохон улс төрчид тул загас тэвэрсэн зургаараа твиттерт гангарах болжээ. Ийм мода гараа юу. Гэнэтхэн бүгд л ийм хоббитой болчихов уу. Нэг л их тул тэвэрсэн, тулаа хайрласан дарга нарын зураг хөврөх боллоо.

Тухайлбал Ерөнхий сайд асан С.Баяр тул тэвэрсэн зургаа оруулж "Эрийг нас… Атийсан жижиг амьтан гар дээрээ даахгүй унагадаг болж" хэмээн тайлбар хэсэгт бичжээ.

Гэтэл маргааш нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр С.Баяр даргынхаас дутахааргүй том тул тэвэрсэн зургаа дүрс бичлэгийн хамт твиттерт байршуулан "Байгаль орчны байцаагчид гар нь юм атгахаар нүд анидагаа, загасчид нь тор тавидагаа, тогоор цохидогоо, загас үржлийн цагаар хомроглон алдагаа болиод, загас үржүүлэгт дэм болоод явцгаахад төд удалгүй ус нь загасандаа багадаад, бизнесийн эргэлт яриад эхлэнэ дээ гэснээс 145см шүү" хэмээн тул загасаа хайрласан улс төрчдийн давалгааг түрэв.

Мөн түүний араас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч тул тэвэрсэн улс төрчдийн давалгаанаас хоцрохыг хүсээгүйгээ илэрхийлэн зураг, дүрс бичлэгээ оруулсан нь энэ аж.

Тул загас бол Монгол орны цэнгэг ус нуурын хамгийн том загас ба Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг гол мөрөнд нутаглах ба тоо толгой нь жилээс жилд хоргодсоор буй. Энэ загасаар PR хийж патиар татуулсан нь олны анхаарлыг татахаас гадна челленжид нэгдэх дараагийн улс төрч хэн байх бол гэх хүлээлт ч твиттерт үүссэн байна.

Д.Нямсамбуу: Д.Жавзандорж Монголын буддизмыг шинэ түвшинд авчирч чадна
Д.Нямсамбуу: Д.Жавзандорж Монголын буддизмыг шинэ түвшинд авчирч чадна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.