Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт өнгөрсөн мягмар гарагт гаргасан билээ.
Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал "Дараагийн хамба ламыг тодруулах асуудлыг хийдийн Захиргаа шийднэ" гэсэн мэдээллийг өгсөн юм.
Энэ үйл явдалтай зэрэгцэн гарч ирсэн Хамба ламтай холбоотой асуудлуудад Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Д.Нямсамбуу: Хамба лам ээдрээтэй цагийг лаван туулсан, гэхдээ өөрчлөгдөх ёстой. Хамба ламын албанд ариун сахил санваартай хүн болох учиртай. Жавзандорж лхаарамба бол дэлхийн буддизмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн, Монголын буддизмыг шинэ түвшинд авчирч чадна.