Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Гамшиг болон аюулын үед музейн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх журам“-ыг баталлаа

“Гамшиг болон аюулын үед музейн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх журам“-ыг баталлаа

Музейн тухай хуульд тусгагдсан “Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Манай Улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 11 музей, орон нутгийн өмчийн 24, хувийн өмчийн 2 музей тогтмол үйл ажиллагаа явуулж, төрийн захиргааны байгууллага, их дээд сургуулийн дэргэдэх үзэсгэлэнгийн 20-иод танхим ажиллаж байна.

Музейн сан хөмрөгийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөлтийг хийж, бүх түвшинд бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь музейн үйл ажиллагааны чухал хэсэг юм.

Энэхүү журам батлагдсанаар музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгын аюулгүй байдлыг хангах, буцаан байршуулах зэрэг үйл ажиллагаа тодорхой болж эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

Б.Жавхлан: Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүр ангижирлаа
Б.Жавхлан: Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүр ангижирлаа
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.