Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд

Б.Жавхлан: Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүр ангижирлаа

Б.Жавхлан: Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүр ангижирлаа

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын өрийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Тэрбээр "2022 оны сүүл, 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Засгийн газрын өрийн зохицуултад эерэг үр дүн гарлаа.

Ингэснээр Монгол Улс гадаад өртэй холбоотойгоор дефолт болох эрсдэлээс бүр ангижирлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард Чингис бондын өрийг бүрэн барагдуулсан бол ирэх тавдугаар сарын 1-нд Гэрэгэ бондын өрийг төлж барагдуулах бэлтгэл ажлаа хангалаа" гэв.

Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ
Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.