Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, тэдэнд холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хурлыг есдүгээр сарын 28-ны өдөр товлосон. Шүүх хуралдаан өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс дээрх яллагдагч нар холбоотой гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар шийвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, гэм бурууг шүүх хурлын товыг тогтоосон юм.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

“Ханжоу 2022”: Монголын баг 17 дугаар байрт эрэмбэлэгдэж байна
“Ханжоу 2022”: Монголын баг 17 дугаар байрт эрэмбэлэгдэж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.