"Ханжоу 2022" Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй.
Наадмын эхний өдөр Монголын баг медалийн чансаагаар есдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол өчигдрийн /2023.09.26/ байдлаар 17 дугаар байрт жагсаж байна.
Буудлагын эмэгтэйчүүд Монголын багийн медалийн салхийг хагалснаас хойш Монголын баг өнөөдрийн /2023.09.27/ байдлаар хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал,
Буудлагын баг-Хүрэл медаль /Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа/
Жүдо бөх-Л.Сосорбарам хүрэл медаль
Жүдо бөх-Ё.Басхүү мөнгөн медаль
Жүдо бөх-Ц.Цогтбаатар хүрэл медаль
Жүдо бөх-Б.Гончигсүрэн мөнгөн медаль
Жүдо бөх-А.Адъяасүрэн хүрэл медаль хүртээд байна.
Өнөөдөр манай тамирчид 12 төрөлд хүч сорино
Өнөөдөр Монголын баг тамирчид 12 төрөлд хүч сорино. Тодруулбал, буудлага /эм 50 м буу/, крикет, туялзуур сэлэм, таэквондо, жүдо /холимог баг/, сквош /эм хос/, ширээний теннис, ширээний теннис /холимог хос/, гандбол /эр/, шатар, го даам, 3х3 сагсан бөмбөг, бокс гэсэн төрлүүдэд хүч сорих юм.