Өнгөрсөн долоо хоногт 122-р сургуулийн хоёр сурагч хичээлдээ явах замдаа зам тээврийн осолд орж, нэг нь хүнд бэртэж, нөгөө нь амь насаа алдсан тохиолдол гарсан билээ. Тэгвэл Монголд зам тээврийн осолд хүүхэд өртдөг нөхцөл байдлыг дараах товч тоймоор тайлбарлаж байна.
Зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн ихэнх хувийг 0-10 нас хүртэлх эзэлдэг бөгөөд 2020 онд нийт 48 хүүхэд нас барсан байна. Энэ нь хүүхдэд зориулсан автомашины суудал ашиглалгүй хүүхэдтэй зорчдогт холбоотой.
Мөн энэ төрлийн осол нь жил бүр өөр байдаг. Жишээ нь цар тахлын үед сургууль амарсантай холбогдон хашаан доторх хөдөлгөөний үеэр осолд орох тохиолдол нь их байсан.
Монголд эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэдээ анхаарал сул тавьдаг, хариуцлагагүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй ханддаг нь энэ төрлийн осол гарахад хамгийн том нөлөө үзүүлдэг байна.
Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулиуд гадна орчинд тавигдах шаардлагаа хангаагүйгээс болж сургууль орчмын бүсэд осол гарах тохиолдол их байдаг байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 53-р сургууль болон 44-р сургуулийн сургууль орчмын бүс нь хүүхэд машинд дайруулах хамгийн аюултай сургууль орчмын бүс юм.