Хэвлэл мэдээллийн салбарын магнат Руперт Мердок “Fox” корпорацийн ТУЗ-ийн дарга, “News Corp”-ын гүйцэтгэх захирлын ажлаа хүүдээ шилжүүлэн өгч байна.
Р.Мердок бол Их Британи, АНУ, Австралид хамгийн нэр хүндтэй томоохон хэвлэл мэдээллийн компаниудыг эзэмшдэг хүн юм. Одоо түүний хүү Лахлан 11 дүгээр сард албан ёсоор ажлаа хүлээн авах юм.
Өдгөө 92 настай Руперт ярихдаа “Миний эрүүл мэнд сайн байгаа. Өнгөрсөн арван жилийн хугацаанд амжилттай ажилласан компаниараа бахархаж байна” гэжээ.