Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

“Urban jeans”-ийн захирал Т.Аюурсайханы пиджакны бизнесийн талаар юу хэлэв?

“Urban jeans”-ийн захирал Т.Аюурсайханы пиджакны бизнесийн талаар юу хэлэв?

Нүүрсний гэх тодотголтой Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хөрөнгийн талаар түүний өмгөөлөгч Д.Нямдорж "2007 оноос 2015 оны хооронд хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж өөртөө бий болгосон" хэмээн мэдүүлсэн байдаг.

Тэгвэл үнэхээр пиджак зараад тийм хэмжээний мөнгө хуримтлуулах боломжтой юу. Энэ төрлийн бизнес эрхлэгч "Urban jeans"-ийн үүсгэн байгуулагч Д.Соронзонболд энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Танхимынхаа их хуралд суух хооронд нэг том дарга ах пиджак зараад тансаг зүчээ тал талд барьталаа цэндийсэн гэж ярьсан юм уу? Би уг нь хувцас зардаг бизнес хийдэг ухаантай. Миний удирдлаганд дизайны, үйлдвэрлэлийн, гадаад харилцааны, худалдааны, брэнд хөгжүүлэлтийн, санхүү нягтлан бодох бүртгэлийн, хүний нөөцийн, стилистийн, маркетингийн, үйлчилгээ захиалга, аж ахуйн зэрэг бизнесийн нэгж хэсгүүдэд тухайн салбарын манлайлагч залуус хөдөлмөрлөдөг. Хэрэндээ л зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа хийж төгс өрсөлдөөнт зах зээл дээр чадлаараа хичээдэг.

Гэхдээ пиджак зарж цэндийсэн, эсвэл цэндийсэн ахын гоонжны мега дэлгүүр, гега молл, COAL SHOP гэж сонсоогүй. Тусмаа бизнес баггүй, ганцаараа пиджак барьж гүйгээд амьдралаа босгосон баагий гэж хараач үгүй. Хэрэв тийм бодгаль байсан бол өндөр газар зургийг нь өлгөж, өглөө бүр мишээн харж, үдэш бүр бөхийн хүндлэн, үлгэрлэн дагах байсаан.

Хэдэн бүсгүйчүүд өдөр шөнөгүй бүх юмаа ил гарган барин лайвдаж, элдэв өнгийн юм сэтгэж, цөөн үйлдвэрлэгч нар нь хуруу хумсаа хуйхлан барин өдөр шөнийг алгасалгүй хөдөлмөрлөж байж ганц нэг хувцас зарж амьдралаа залгуулдаг юм. Бидэнд барьж гараад зарахаар цэндийлгэдэг гайхамшигтай пиджак гэж байхгүй. Өрөвдөлтэй.

Цэндийсэн ахыг сулла. Сургалт авмаар байна Тугаа болгоё" хэмээжээ.

Францын “Historia” сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ
Францын “Historia” сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.