2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялаад, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай өчигдөр хүч үзсэн.
Т.Тулгын хувьд зургаан минутын турш давамгайлж байсан ч шүүгчдийн шийдвэр Азербайжанын талд гар өргөв. 5:2 оноогоор монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиевт ялалтыг өгсөн. Тиймээс Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Монголын чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн бөхийн холбооны техникийн зөвлөлд гаргасан байна.