Хуан Жонсон хэмээх 52 настай Швед эр зургаан нас хүртлээ Боливи Улсад амьдарч, дараа нь Испанийн Фуэнгирола хотод гэр бүлийнхээ хамт суурьшжээ. Түүнийг төрснөөс нь хойш зургаан нас хүртэл асарсан Ана хэмээх эмэгтэйг үргэлж санан дурсдаг байсан ба 45 жилийн дараа Анатай дахин уулзах шийдвэр гарган аялалд гарчээ.
Анатай уулзахын тулд Хуан "Анагийн эрэлд" нэртэй компанит ажил явуулсан ба үүний үр дүнд 8000 км туулан Атлантын далайг гаталж, асрагч ээжтэйгээ уулзжээ. Хуан асрагч Анатайгаа уулзаж буй аялалын бичлэгээ цахим орчинд байршуудсан нь сая сая хандалт авч, олны хайрыг хүлээсэн байна.
Хуаны эцэг эх 1970-аад онд гурван хүүхдийн хамт Боливи руу номлогчоор ажиллахаар очжээ. Боливид очсон даруйдаа хамгийн бага хүү болох Хуанд асрагч хайж, тэр үед 31 настай байсан Анаг олсон аж. “Хүү маань зүрхний өвчтэй эдгэршгүй өвчтэй байсан тул би Хуаныг төрсөн хүүгээсээ дутуугүй хайрлаж, асардаг байсан. Нөхөр маань Альто Бенид ажиллаж байгаад үйлдвэрийн өрөмдлөгт өртөж амиа алдсан юм. Хуан бол бурхнаас өгсөн бэлэг байсан" гэж Ана Боливизионы "Aquí en Vivo" телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлжээ.