Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

ФОТО: 34 дэх удаагийн Үндэсний номын баярын эхний өдөр

ФОТО: 34 дэх удаагийн Үндэсний номын баярын эхний өдөр

“Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжилдэг номын баярыг энэ удаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтээр нэг өдрөөр сунгаж буйгаараа онцлогтой.

Номын баярын өдрүүдэд дуу чимээ багатай байлгаж уншигчдад ном үзэж сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэхээр “Номын нээлтийн”, “Ногоон зүлэгний” гэх хоёр жижиг тайзнаа сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэхээр бэлтгэжээ.

Баярт оролцогчдын 80 хувь нь 15-20 насны хүүхэд залуус байдаг учраас энэ жилийн онцлог үйл ажиллагаанууд үүн дээр тулгуурлаж өрнөх нь. Тухайлбал, “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт” гаргасан бөгөөд энэ хүрээнд парад, үзэсгэлэн болно. Мөн захын дүүргийн сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт оролцуулах юм.

Диана гүнжийн “хар хоньтой” ноосон цамц дуудлага худалдаанд $1.1 саяар зарагджээ
Диана гүнжийн “хар хоньтой” ноосон цамц дуудлага худалдаанд $1.1 саяар зарагджээ
 
Хүний эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгагдаж, 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн П.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно