Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өнөөдөр өглөөнөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлажээ

Өнөөдөр өглөөнөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлажээ

Өнөөдөр 07.00 цагаас эхлэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлажээ. Тодруулбал, тус үйлдвэрийн ҮЭХ-оос санаачлан зохион байгуулсан ажил хаялтын хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр тохиролцсон боловч үр дүнд хүрээгүй учир дахин ажилт хаялт зарласан нь энэ аж. Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгүүд зөвхөн ажил хаялтанд оролцож байгаа бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ныг хүртэл ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн аж. Уг ажил хаялтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс зарим хуулийг зөрчиж байна гэж үзсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Ажил хаялтад оролцсон ажилчдын хувьд хууль бус гэдэг нь шүүхээр тогтоогдвол хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэдгийг анхааруулж хэлэх үүднээс уриалга гаргасан" гэлээ.

ТОП 10: Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан 10 уран зураг
ТОП 10: Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан 10 уран зураг
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.