Хүн төрөлхтөн эртнээс агуйн ханан дээр жимс, шавар ашиглан дүрс зурж эхэлснээс хойш 40,000 гаруй жилийн турш уран зураг бүтээсээр ирсэн билээ. Урлагийн түүхийн мэдлэггүй хүмүүс ч Винсент Ван Гог, Леонардо Да Винчи, Клод Моне, Пабло Пикассо зэрэг алдартай зураачдын үнэтэй зургуудыг мэддэг юм.
Эдгээр дэлхийн хэмжээний зураачдын өндөр үнэтэй зургууд нь музейн эзэмшилд байдаг тул ихэвчлэн үнэлж баршгүй гэж үздэг байна. Алдартай уран бүтээлчдийн үнэ цэнтэй зарим зургуудыг дуудлага худалдаагаар зардаг бөгөөд энэ нь чинээлэг цуглуулагчдын хувьд өөрийн эзэмшил болгох боломж олгодог юм.
Ингээд дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан 10 зургийг танилцуулж байна.
10. Masterpiece /Рой Лихтенштейн/
Рой Лихтенштейний 1962 онд бүтээсэн энэхүү поп арт уран зураг нь комик номын загвартай юм. Урлаг цуглуулагч Стивен А.Коэн 2017 онд уг зургийг Агнес Гундаас 165 сая доллараар худалдаж авсан байна.
9. Nu couché (Reclining Nude) /Амедео Модильяни/
"Nu couché" хэмээх зотон дээр тосоор урласан энэхүү бүтээлийг 1917 онд алдарт зураач Амедео Модильяни зуржээ. Уг зургийг Хятадын бизнесмен Лю Ициан 2015 онд 170 сая ам.доллароор худалдан авсан байна.
8. Les Femmes d’Alger Version O/Пабло Пикассо/
Домогт зураач Пабло Пикассо 20-р зууны дундуур "Алжирын эмэгтэйчүүд" нэртэй цуврал 15 зургийг бүтээжээ. Энэхүү цувралын хамгийн сүүлийнх буюу 15 дахь уран бүтээл болох "Les Femmes d’Alger Version O" нь 2015 онд 179 сая ам.доллароор зарагдсан юм. Тус зургийг яг хэн худалдаж авсан нь тодорхойгүй ч Катарын Ерөнхий сайд асан Хамад бин авсан гэх цуу яриа байдаг.
7. Pendant portraits of Maerten Soolmans and Oopjen Coppit/Рембрандт/
Маертен Сулманс, Оопжен Купит нарын хуримд зориулж 1634 онд алдарт зураач Рембрандт тэдний хөргийг зуржээ. 2015 онд Лувр болон Рийкс хоёр музей уг хөрөг зургийг хамтран 180 сая ам.доллароор худалдан авсан байдаг. Хоёр музей нь энэ зургаа хэзээ ч салгадаггүй, ээлжлэн байршуулдаг байна.
6. No. 6 (Violet, Green, and Red) /Марк Ротко/
Марк Роткогийн No. 6 (Violet, Green, and Red) нь орчин үеийн урлагийн хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг юм. Роткогийн дуудлага худалдааны шинэ дээд амжилт тогтоосон уг бүтээл 2014 онд 186 сая ам.доллараар зарагдсан байдаг.
5. Number 17A /Жэксон Поллок/
Поллок энэхүү бүтээлээ 1948 онд бүтээсэн бөгөөд жилийн дараа буюу 1949 онд Life Magazine сэтгүүлд хэвлэгдсэн нь энэ бүтээлийг улам алдартай болгожээ. 2015 онд Кеннет С.Гриффин 200 сая доллар зарцуулж хувийн цуглуулгадаа оруулжээ.
4. Nafea Faa Ipoipo/Пол Гоген/
"Чи хэзээ гэрлэх вэ?" гэх нэртэй энэхүү зургийг 1891 онд Пол Гоген бүтээжээ. Хөх, ногоон өнгийн гоёмсог дэвсгэр дээр сууж буй хоёр залуу эмэгтэйг харуулж байгаа энэ зураг нь 2015 онд 229 сая ам.доллароор зарагджээ.
3. The Card Players/Пол Сезанн/
Пол Сезанны Хөзөр Тоглогчид хэмээх цуврал зургийн энэ хувилбар нь 2011 онд Катарын Хатан хааны гэр бүлд 250 сая ам.доллараар зарагджээ.
2. Interchange/Виллем де Кунинг/
Дэлхийн 2-р дайны дараах урлагийн эрин үед де Кунинг энэхүү хийсвэр экспрессионист уран зураг шиг бүтээл туурвиж байснаараа алдартай байв. Виллем де Кунинг 1955 онд бүтээсэн энэхүү зураг нь 2015 онд 300 сая ам.доллараар зарагдсан байдаг.
1. Salvator Mundi/Леонардо Да Винчи/
Уг Есүс Христийг бөмбөрцөг барьж, загалмайн тэмдгийг бий болгож буй зургийг 2017 онд Нью-Йорк дахь орчин үеийн урлагийн арга хэмжээний дуудлага худалдаагаар 19 минут үргэлжилсэн өрсөлдөөний үр дүнд 450 сая ам.доллароор зарагджээ.