Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 0 секунд

Ливи улсад буусан үерээр 2000 хүн амиа алдаж, 10 мянган хүн сураггүй болжээ

Ливи улсад буусан үерээр 2000 хүн амиа алдаж, 10 мянган хүн сураггүй болжээ
  • Үерийн улмаас хоёр том далан задарчээ
  • Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байна
  • Дерна хотын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна

Ливи улсад буусан үерийн улмаас 2300 хүн амиа алджээ. Сураггүй болсон хүний тоо 10 мянга давсан тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэдгийг албаныхан мэдээлэв.

Тус улсын Дерна хотод орших дөрвөн гүүр болон хоёр далан үерийн улмаас нурсан. Улмаар хотын томоохон хэсгүүд ихээхэн усанд автаад байгаа аж. Мөн 89 мянган оршин суугчтай тус хот руу нэвтрэх замууд сүйдсэн байна.

Үерийн ус хэт хүчтэй урсан орж ирсний улмаас хүмүүс усанд урсаж, далай руу орох тохиолдлууд гарсан байна. АНУ, Египет, Герман зэрэг улсуудаас Ливи рүү тусламж илгээж эхэлжээ.

Энэ талаар Дерна хотын захирагч "Хотын 20 орчим хувь хохирол амссан. Ийм том хэмжээний хохирол амсаж байгаа нь хотын муу дэд бүтэц болон голын ойролцоох нарийн гудамжид хэт олон барилга шахаж барьсантай холбоотой" гэв.

Тус улсын усны мэргэжилтнүүдийн хэлснээр үерийн улмаас Дерна хотоос 12 километрийн зайд орших далан задарч, улмаар хүчтэй урсан орж ирсэн ус хоттой илүү ойр орших хоёр дахь даланг нураасан аж.

“Эхлээд бид зүгээр л хүчтэй аадар бороо гэж бодсон. Гэтэл дараа нь дэлбэрэх чимээ гарсан нь далан нурсан байсан” хэмээн хотын иргэн ярьжээ. Үерийн улмаас хохирогчдын тоо нэмэгдэж байгаа тул Дерна хотын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна.

Эх сурвалж: Aljazeera

Ерөнхийлөгч Хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэлгүй хандаж байна
Ерөнхийлөгч Хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэлгүй хандаж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.