Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бага ангийн сурах бичгийг шалгахад 6000 үг үсгийн алдаа илэрчээ. Сурах бичгүүдийг дахин хэвлэхэд 4.2 тэрбум төгрөг зарцуулах аж.
Ойролцоогоор нэг жилд 4.0-4.2 тэрбум төгрөгийг сурах бичгийн тендерт зарцуулдаг. Тухайлбал, 1-5-р ангийн сурах бичиг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх ажилд 2-2.7 тэрбум төгрөг, шинээр зохиох сурах бичиг хэвлэн нийлүүлэхэд 450-465 сая төгрөг, 10-12 ангийн сурах бичиг, багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг хангалтаар хэвлэн нийлүүлэхэд 480-505 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, хэвлэх үйлдвэрүүдийг шалгаруулдаг байна.