Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудлаар Путинтэй уулзана

Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудлаар Путинтэй уулзана

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард ОХУ-д очиж Ерөнхийлөгч Владимир Путинтэй зэвсэг нийлүүлэх асуудлаар уулзахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын албаны хүн CBS телевизэд мэдээлжээ. Түүний өгүүлсэнээр Украинд өдүүлсэн дайнд зэр зэвсгийн нөөц нь ихээхэн хумигдсан ОХУ Умард Солонгосоос их бууны сум, танк эсэргүүцэх пуужин авахаар зэхэж байгаа бол Пёньян хиймэл дагуул болон цөмийн шумбагч онгоцны хөтөлбөрүүдэд ашиглах дэвшилтэт технологи эрэлхийлж буй аж.

Уулзалт хаана болох нь одоогоор тодорхойгүй ч Владивосток хотноо есдүгээр сарын 10-наас 13-ны хооронд болох Дорнын эдийн засгийн форумын хүрээнд хоёр орны удирдагч биечлэн уулзаж магадгүй байгаа юм. New York Times сонинд бичсэнээр Ким Жон Ун хуягт галт тэргээр Владивостокт хүрэх магадлал өндөр аж.

S’Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус
S’Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.