Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

S’Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус

S’Outlet: Шүүхийн шийдвэргүйгээр нураах нь хууль бус

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, S'Outlet дэлгүүрийн хамт олон шүүхийн шийдвэргүйгээр барилгыг нураах нь хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлж байна.

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлаас хамгаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс S outlet дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу элс, хайргаар шороон түр далан босгосон. Энэхүү үерийн даланг зөөвөрлөж, цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар өнөөдөр зам хаагаад байгаа юм.

Тус дэлгүүрийн зүгээс хүч түрэн барилгыг нураах гэж буйг ийнхүү эсэргүүцэж байгаа гэв. Өнгөрсөн сарын 31-ний өдөр Нийслэлийн удирдлагууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тус барилгыг буулгах захирамжийг хүргүүлсэн. Харин захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гарах хүртэл буруутай гэж үзэх боломжгүй хэмээн тус байгууллага байр сууриа илэрхийлж байна.

Үер болсноос хойш цахилгаангүй байгаа тул дэлгүүр ажиллаагүй, ажилчдынхаа цалинг тавих боломжгүй болсон гэв.

Өнөөдөр 08.00 цагт Сэлбэ голын далангийн шороог тус дүүргийн тохижилт, үйлчилгээний ажилтнууд зөөж эхэлсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.