Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

З.Батбаяр: Үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүй, хохирол учруулсандаа уучлалт гуйя

З.Батбаяр: Үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүй, хохирол учруулсандаа уучлалт гуйя

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ажлаа аваад удаагүй байгаа ч хэдэн зүйлийг товч хэлье. 2023 он Монгол Улсаар тогтохгүй дэлхийн хэмжээнд их үерийн жил гэж үлдэхээр шинжтэй байна. Их ерийн улмаас олон газар эд хөрөнгийн хохирол учирч, дөрвөн хүний амь нас үрэгдсэн. Амиа алдсан иргэдийн ар гэрд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүй, хохирол учруулсандаа усны салбараа төлөөлөөд уучлалт гуйя.

Усны салбарынхны айдаг хоёр аюул байдаг. Тэр нь үер, ган хоёр юм.

Үерийн дараа авах хамгийн эхний арга хэмжээ бол хамгаалалтын бүс юм. Хамгаалалтын бүсийг тогтоосон байсан боловч бүсийг мөрдөөгүйгээс шалтгаалаад бид үерт өртлөө. Улаанбаатар хотод 50-300 метрээр тогтоосон. Гэхдээ 500 метрийн цаана ч аюул хэвээрээ байдаг.

Хамгаалалтын бүс дэх айл өрхийг нүүлгэнэ, байшин барилгыг чөлөөлнө, нураана гэдэг нь тэр байшинд амьдарч буй ард иргэдийн ирээдүйд учирч болох аюулаас сэргийлэх ажил юм.

  • Энгийн хамгаалалттай бүсэд - 20 гаруй мянган айл өрх
  • Онцгой хамгаалалтын бүсэд - 2,900 хашаа, 2,400 гаруй байшин байна.

Аль нэг байшинг нураана, бусдыг нь нураахгүй гэх бус бүгдийг нь хамруулах ёстой

Хамгаалалтын бүс гэхээр хүмүүс зөвхөн голын хамгаалалтын бүсийг боддог. Наймдугаар сарын 5-ны үер жалгаар урсаж орж ирэх уснаас болсон. Өөрөөр хэлбэл тэнд ус байхгүй ч гэсэн хуурай сайр жалга гэж ярьж байгаа газарт тэнд буусан айлуудыг нүүлгэх, буулгахаас урьдчилан сэргийлэх Үүнийг усны салбар, байгаль орчны салбарынхан шаардлагатай.

Хатуухан хэлье. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар болон ИТХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Усны тухай хуулийг бүрэн хангаж ажиллахгүй байна.

Мөн ус хангамжийн эх үүсвэр болох худгийг хамгаалахгүй орхисноос болж сая Зайсанд ундны уснаас нь гэдэсний савханцар илэрч байх вэ дээ. Энэ бол маш том аюул.

Улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж байна. Хамгаалалтын бүсийг хэрэгжүүлэх зорилгоор усны газраас нэр бүхий 4-5 газар шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, Замын цагдаагийн газруудаас хамгаалалт бүсэд байгаа айл өрх, ААН байгууллагууд руу машин орж гарах гарцыг хаах хүсэлт хүргүүлсэн. УСУГ руу усаар хангахгүй байх, цахилгаанаар хангахгүй байх, дулаанаар хангахгүй байх зэрэг хүсэлт хүргүүлсэн. Ус дулаан нь байгаад байвал тухайн айл өрх, ААН байсаар байх тул ингэж аюулд өртөхөөс хамгаална" гэв.

Казахстан атомын цахилгаан станц барих эсэхээ иргэдийн саналаар шийднэ
Казахстан атомын цахилгаан станц барих эсэхээ иргэдийн саналаар шийднэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.